Д.Гансаруул

Д.Гансаруул

Байгаагүй орон зайд, ирээгүй цаг хугацаанд, болоогүй үйл явдалд уншигч таныг оролцуулж орхидог

Давхардаваагийн Гансаруулийн танилцуулга

Уншигч таны танихгүй “танил”. Зохиол, бүтээлээр нь таних ч нүүр учран биесээ үл таних тийм л хүмүүс бол зохиолч, уран бүтээлчид байдаг билээ. Уншигчдийн мэлмийг баясгаж, оюуныг умдаалдаг уран бүтээлчдийн нэг гал залуу настай, гартаа үзгэн цэцэг атгасан зохиолч, сэтгүүлч Давхардаваагийн Гансаруул.

Байгаагүй орон зайд, ирээгүй цаг хугацаанд, болоогүй үйл явдалд уншигч таныг оролцуулж орхидог. Тэр тийм шидтэй, ур хийцтэй нэгэн. Гэвч үнэндээ түүний зохиол хаа нэгтээ өрнөж, жаахан Ла Лин нөмөргөнө усалж, цасан цагаахан даашинзтай Одете гэгээ татуулан алхаж явдаг юм шүү.

Тун удахгүй уншигч та бүхэн түүний өгүүллэг, туужийн дээжээс buteel.mn цахим хуудсаар дамжуулан хүлээн авах болно. Buteel.mn уран зохиолын цахим сангийн байнгын уншигч байж, уран зохиолын шавхагдашгүй охиос дээжлэн хүртээрэй.

Эрхэм уншигч та бүхнийг яруу найрагч, зохиолч Д.Гансаруулын бүтээлийн урланд тухлан саатахыг урьж байна.

Г.Сэр-Одын шагналт яруу найрагч, зохиолч Давхардаваагийн Гансаруул

  • Төрсөн нутаг ?
  • Баян-Өлгий
  • Зурхайн орд ?
  • Арслан
  • Хайртай тоглоом ?
  • Жижиг сувинерууд
  • Таныг өнгөөр илэрхийлбэл ?
  • Номин хөх
  • Номонд дурлуулсан дуртай ном, зохиолч тань хэн бэ ?
  • Ж.Заяабаатар “Хайртыгаа битгий мартаарай”
  • Өөртөө сануулж хэлдэг сайхан үг ?
  • Завийг эрэг дээр урладаг.
  • Сүнс байдаг гэдэгт итгэдэг үү ?
  • Байлгүй яахав
  • Цаг гарвал юу хийх дуртай вэ?
  • Өөртөө л зориулдаг
  • Хамгийн сайхан үнэр ?
  • Борооны үнэр, ээжийн хийсэн хоолны үнэр
  • Дуртай амт ?
  • Зөөхийний амт
  • Унших дуртай хүмүүст юу гэж хэлэх вэ ?
  • Уншихаа л зогсоож болохгүй.

***

Амьдрал хэмээх оёдолчин
Бариу хувцас оёно
Багтахгүй болохоор
Богино хавирга хугална.

2006.12.14 Д.ГАНСАРУУЛ

***

Бүгд буцаж ирээгүй
Хоосон галт тэрэг л зогссон
Доголон цэрэг бууж ирээд
"Дайн дууссан" гэж л хэлсэн.

***

2016.03.09 Д.ГАНСАРУУЛ

ЛА ЛИН
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!