Соёрхын Пүрэвсүрэн танилцуулга

2021/07/28
0
  • Төрсөн нутаг ?
    • Баянхонгор аймгийн Жаргалант сум Байдраг голын хөвөө
  • Зурхайн орд ?
    • Арслан
  • Хайртай тоглоом ?
    • За хуучны нэг шатар байгаа
  • Таныг өнгөөр илэрхийлбэл ?
    • Би ч таван шар мэнгэтэй хүндээ
  • Номонд дурлуулсан дуртай ном, зохиолч тань хэн бэ ?
    • Нутгийнхаа П.Пүрэвсүрэн зохиолчийн номыг багаасаа уншсан. Миний үеийнхэн ном их уншдаг байсан
  • Өөртөө сануулж хэлдэг сайхан үг ?
    • Ээж минь гишгээд мөрөө харж бай гэж захидаг байлаа. Ухаараад ойлговол гоё үг шүү. Хүн ямар ч үед бусдад гай болохгүй явах чухал. Таны эрх бусдын эрхээр хязгаарлагдана гэсэн үг байх.
  • Сүнс байдаг гэдэгт итгэдэг үү ?
    • Ер нь итгэдэг ээ.
  • Цаг гарвал юу хийх дуртай вэ?
    • Мэдээж ганц өгүүллэг ч болсон бичихийг хичээдэг.
  • Хамгийн сайхан үнэр ?
    • Хаврын шинэ ногооны үнэр. Зуны борооны чийг сайхан шүү
  • Дуртай амт ?
    • Чихэр л юм болов уу даа
  • Унших дуртай хүмүүст юу гэж хэлэх вэ ?
    • Зөв. Гэхдээ өөрт хэрэгтэй ном уншаарай

Гөеөгийн бөлзөг
Цагаахан даашинзтай одете
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!