Бэгзийн Явуухулан

Бэгзийн Явуухулан

Дорнын их яруу найрагч хэмээх алдрын титмийг өмссөн энэ эрхэм 1929 онд Завхан аймгийн Жавхлант суманд төржээ. Тэрээр 1949 онд санхүүгийн техникум, 1959 онд Москва хотноо Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуулийг төгсжээ. Түүний шүлэг, яруу найргаас бүтсэн дуунууд аль хэдийнээ уншигчдын сэтгэлд тод байгаа биз ээ. ...Туулын урсгал шөнөдөө сайхан сан Торгон долгио хаялан мяралздаг сан Хоёр ангир дандаа л хөвдөгсөн Холын анир авангаа дуугардаг сан .... ... Холоос гүйдэлтэй борлог минь Сулдаан ганхам жороо доо Голоос хайртай амраг минь Шөнөдөөн гэрэлтэм царайлаг даа ... ... Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө, би Хөмсгөн сарны аялах алсын алс тойрогт Холын хоёр одны тохиох бяцхан чөлөөнд Хоёр нүдний үзүүрт цэнхэрлэх төдий тэртээд Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө, би .... Б.Явуухулангийн шүлэг, найраглалууд та бидний билэг оюуныг мялаасан нь бишгүй их ээ. Их яруу найрагчийн шүлэг найраг гадаадын 30 орчим улсын хэлнээ орчуулагдсан. Тэрээр Монголын уншигчдыг дэлхийн сонгодогуудтай танилцуулахаар Германы И.Гёте, Таджикийн найрагч Мирзо Турсун Задегийн шүлгүүд, Японы Басё, Масаока Саки зэрэг яруу найрагчдын хайку шүлгүүдийг орчуулж, уншигчдадаа хүргэсэн юм. Түүний шүлэг, яруу найраг амьдран ахуй цаг үеийнхээ бодит тусгал болсон реалист шүлгүүд байдаг билээ. Хоёр далбаа, Улаан дарцаг, Уурхайн хот, Өвгөн уурхайчны үг, Уурхайн замд, Гуталчин зэрэг социалист нийгмийн суртал ухуулгын шинжтэй бүтээлүүд бий. Тэгэхээс ч өөр арга үгүй байсан биз. Гэвч байгалийн жам ёс, хүний амьдрал, зовлон гуниг, аз жаргал, баяр хөөр, амьдралын өнгө, гэрэл сүүдэр бүхнийг тод илэрхийлсэн бүтээлүүд нь зуун дамжин уншигчдын сэтгэл зүрхийг хөглөж, оюуны мэлмийг баясгасаар байдаг билээ. Бүтээл.мн та бүхэндээ Дорнын их яруу найрагчийн бүтээлүүдээс мөн түүний орчуулсан шүлэг, найргийн дээжээс толилуулж байна. Илүү ямар ч тайлбаргүйгээр Таалан соёрх .
Тийм дурлал байдаг юм

Тийм дурлал байдаг юм

Хорвоогийн ээдрээт амьдрал дунд Зовж ханилсан байтлаа Хонгор хоёр биестээн Зүйргүй

Сохор зоосны дууль

Сохор зоосны дууль

Сүйх тэргэнд хөллөсөн Хатирч морь довтлох шиг Суудаг тэргэнд орсон Хүн-хүлэг

Нүүдэлчний намар

Нүүдэлчний намар

Нарс найгаа л Навчис хийсээ л Уулын оройд будан суугаа л Шувуу буцаа л Хяруу унаа

4 мөртүүд

4 мөртүүд

Нүд хальтрам сайхан бүсгүйг олж хараад Нэг ч үг солилгүй олны хөлд алдах нь Сайхан санаа

`