Дэндэвийн Пүрэвдорж

Дэндэвийн Пүрэвдорж

1933 онд Өвөрхангай аймгийн Бүрд суманд Дэндэвийн ууган хүү болон мэндэлсэн. 1953 онд бага сургууль төгссөнөөс хойш урлаг соёлын замналаар явсан тэрээр 1965 онд Москва хотноо М.Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуулийг төгссөн. Сэгс цагаан Богд, Хөх даалимбан тэрлэг, Галч, Хар цас, Тусгаар тогтнол, Чингис зэрэг маш олон шүлэг найраглал нь манай уншигчдад хэдийнээ танил билээ. Дайны хүнд цаг үе, бүтээн байгуулалтын гэгдэх он жилүүд гээд нийгмийн аливаа хувирал цагийн шалгуур бүрт эгэл хүний дүр, хүний амьдран буй замнал төрхийг тодоор урлан дүрсэлдэг нь ерөөс түүний онцлог, давтагдашгүй ур чадвар билээ. Тэрээр "Хөх даалимбан тэрлэг", "Хар цас", "Сэгс цагаан богд" найраглалаараа 1981 онд Төрийн шагнал, 1996 онд Ардын уран зохиолч, 2009 онд Хөдөлмөрийн баатар цол хүртсэн юм.
Хөх даалимбан тэрлэг

Хөх даалимбан тэрлэг

*********** Цэрэг эрсийн улаан тоос Цэцгэн дундуур татаад явчихсан юм Цээжин дотор хагацал

`