Владимир Высоцкий

Владимир Высоцкий

"Я не люблю...", "Кони привередливые", "Друг оказался вдруг..." "Всё не так, ребята ! " гээд аргил хоолойгоор ер бишийн их бухимдалтай дуулдаг Владимир Высоцкийг санаж л байгаа биз дээ. Тийм ээ, тэр ер бишийн их бухимдалтай хүн. Шударга юм шиг харагдах гэж нижгэнэсэн алга ташилт дор хичээж буй нийгмийн тогтолцоо, хүний мөс чанар, хуурамч инээмсэглэл, сайн хүний дүр эсгэх гэсэн хуурамч хүний хичээл зүтгэл ... Түүнийг бухимдуулах зүйл ийм их байсаан. Тэвчишгүй бүхнийхээ эсрэг тэсэрч дуулдаг учраас түүний хоолой уянгалаг биш аргил бүдүүн. Түүний энэ хоолой шүлэг найрагт нь шингэсэн бухимдал уншигч, сонсогчдод нь хоногшин үлдсэн. Мартагдашгүй Высоцкий. Тэр бас жүжиглэдэг. Монголын үзэгчдэд мартагдашгүй дүрүүдийг амьдарч ахуй цаг үедээ тэр үлдээсээн. "Хамтдаа алба хаасан хоёр анд" буюу "Служили два товарща" кино. Морь, хүн хоёр ижилдэн дасаж, дайны хамаг л хүндийг мориныхоо ачаар, морьтойгоо хамт туулсан, ороо бусгаа цаг үеийн хайчинд орж буй Цагаан офицерийн дүрийг чадмаг бүтээсэн нь үзэгч бүрийг уйлуулсан төгсгөлтэй кино. Улаан засгаас зугтааж, учраа олохоо байсан иргэд усан онгоцоор Европ руу дүрвэнэ... тэдний нэг нь мөнөөх Цагаан цэргийн офицер... усан онгоц дээр морь авч явахыг зөвшөөрдөггүй... яаж ч гуйж, яаж ч сүрдүүлээд... эцэст нь хамгийн үнэнч андыгаа эрэгт үлдээгээд усан онгоц дээр гардаг... хөөрхий морь үүрсэн янцгааж эргийн зогсоол дээр цавчин цамнаж, завинд суусан эзнийгээ холдохын хэрээр нааш цааш сандран шогшдог.... тэгээд морь тэнгисийн ус руу харайн орж цсан онгоцыг чиглэн цавчиж, хөл алдан живнэ.... андаасаа хагацаж ядсан мөнөөх цагаан цэргийн офицер цөхөрч хоосорсон нүдээр ертөнцийг нэгэнтээ тэмтчээд анд нь живж буй тэнгисийн ус руу тонгойн өөрийгөө буудаж орхидог ... үзэгчийн нүднээс аяга дүүрэн нулимс асгаруулдаг түүний тоглосон энэ кино 1968 оны "Мосфильм" студийн бүтээл билээ. Юм юм хөгжсөн өнөө цагт ч тийм чанартай кино, тийм чадвартай тоглолтыг олж үзэхгүй дээ...
Андын тухай дуу

Андын тухай дуу

Нөхөр чинь хэрвээ гэнэт нөхөр, Дайсан нь мэдэгдэхээ больчихвол Сайн, муугийн аль нь ч бүү

Би дургүй

Би дургүй

Ёс юм шиг эцэслэлд би дургүй Ёрын амьдралаас хэзээ ч би залхахгүй Дуу шуу байхгүй л юм

`