Үржин Хүрэлбаатар

Үржин Хүрэлбаатар

МУСГЗ Үржингийн Хүрэлбаатар нь 1954 онд Монгол улсын Говь-Алтай аймгийн Төгрөг сумын нутагт Үржингийн хоёрдугаар хүү болон төрсөн. УБИС-ийн хэл уран зохиолын ангийг 1977 онд, МУИС-ийн сэтгүүлчийн ангийг 1984 онд, Унгар улсын Олон улсын сэтгүүлчийн дээд курсыг 1988 онд тус тус төгсч багш-сэтгүүлчийн хос мэргэжил эзэмшсэн. Тэрээр ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Урлаг судлалын сектор /1977-1980/-т эрдэм шинжилгээний ажилтан, театр судлаач, Улаанбаатар хотын намрын хороо, АДХ-ын гүйцэтгэх захиргааны хэвлэл "Улаанбаатарын мэдээ" /1980-1990/ сонинд сурвалжлагч, хэлстийн эрхлэгч, Нийслэлийн төр, захиргааны төв хэвлэл- "Улаанбаатар" /1990-1999/ сонины анхны эрхлэгчээр тус тус ажиллаж байсан. «Улаанбаатар» сонины нэрэмжит Монгол улсын арслангуудын барилдааныг санаачлагч, «Монголын сайхан бүсгүй» шалгаруулах тэмцээнийг зохион байгуулсан билээ. Мөн Цагдаагийн Ерөнхий газрын хэвлэл "Нүгэл буян" /1992/, Улсын гаалийн Ерөнхий Газрын хэвлэл "Алтан босго" /1993/ сонин зэрэг арав гаруй сонинг үүсгэн байгуулсан. 1990-1992 онд Улаанбаатар хотын АИХ-ын депутат, 1992-1996 онд Нийслэлийн Иргэлийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, 1999-2008 онд МУНН-ын даргаар ажиллаж байсан. 2001 онд Гадаад хэл, сэтгүүл зүйн "Түгээмэл" дээд сургуулийг үүсгэн байгуулж захирлаар нь ажиллаж байна. "Арслан судлалын төв" /1995/, "Мишигийн Цэдэндорж" сан /1998/, Д.Намдаг судлалын төв /2001/, Монголын дууны яруу найрагчдын нийгэмлэг /2011/, Монголын сэтгүүл зүйн академи /2012/ зэрэг төрийн бус арав гаруй байгууллагыг үүсгэн байгуулж тэргүүлэн ажилладаг. Ү.Хүрэлбаатарын гол судалгаа нь зохиолч, найруулагч Донровын Намдагийн тухай байлаа. Тэрбээр "Д.Намдагийн туршиц туурвил зүй" /жүжгийн зохиолын жишээн дээр УБ.,1998/ ганц сэдэвт бүтээл туурвиж хэл бичгийн ухааны доктор /Ph.D/-ын зэрэг хамгаалсан. Ү. Хүрэлбаатар нь монголын рок поп, түүгээр ч барахгүй нийтийн дууны ертөнцөд өөрийн гэсэн байр суурьтай томоохон яруу найрагч юм. Түүний шүлгээр бүтсэн 500 гаруй дууг монголын ард түмэн чихэндээ ээмэг мэт зүүж, амандаа чихэр мэт хүлхсээр л байна. 2012 онд Монгол Улсын Соёлын Гавъяат зүтгэлтэн цол тэмдгээр энгэрээ мялаасан. Ү.Хүрэлбаатар нь хэвлэл мэдээлэл, боловсрол, шинжлэх ухаан, соёл урлаг, утга зохиол зэрэг олон салбарт өргөн хүрээтэй үйл ажиллагаа явуулж олонд танигдан хүндлэгдсэн эрч хүч, идэвх санаачлагатай монголын тэргүүний сэхээтний нэг юм. Тэрбээр монголын сэтгүүл зүй, соёл урлаг, утга зохиол, боловсролын салбарт жинтэй хувь нэмэр оруулсан сэтгүүлч, зохиолч, эрдэмтэн юм. Эдүгээ монгол дуу бүтээгчдийн зохиогчийн эрхийг хамгаалах хамтын удирдлагын байгууллага Монголын зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн нийгэмлэг /MOSCAP/-ийн гүйцэтгэх захирлаар үр бүтээлтэй ажиллаж байна. Ялангуяа Олон улсын зохиогчдын эрхийн хамтын удирдлагын байгууллагуудын холбоо /CISAC/-ны гишүүн болж олон улсын хүрээнд монголын дуу хөгжмийн бүтээлийн зохиогчийн эрхийг хамгаалах талаар томоохон алхам хийсэн нь монголын уран бүтээлчдийн бүтээлийг хамгаалах гол найдвар болж байна.
Догоогийн эгшиглэн

Догоогийн эгшиглэн

ДОГООГИЙН ЭГШИГЛЭН -Намайг Догоо эгч гэдэг гэж тэр тоглолтынхоо дундуур хэлээд авна

Хакухо дүү минь

Хакухо дүү минь

ХАКУХО ДҮҮ МИНЬ НЭГ “Дүү минь байсан бол...” гэх бодол хамар шархируулж хацар

“Уянгын шүлгүүд”

“Уянгын шүлгүүд”

Цогдоржийн Бавуудорж бол монголын амар амгаланг дорнын гүн хүйснээс нь судал хөөн нээж яруу

“Өндгөн толгойт“

“Өндгөн толгойт“

Лхагвасүрэнгийн Батцэнгэлийн “Өндгөн толгойт”-ыг уншлаа. Дотор жихүүцэж “үгүй бас

Эрчүүд ба бүсгүй

Эрчүүд ба бүсгүй

Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, авьяаслаг зохиолч Н.Бадамжавын "Эрчүүд ба бүсгүй"

Хүмүүс өнөөдөр

Хүмүүс өнөөдөр

АРЛААНЫ ЭРДЭНЭ-ОЧИРЫН ДУРСГАЛД Эрхэм дүүг ойрын хэдэн хоног ямар их үгүйлнэ вэ? Монголын

Найз, сайн уу

Найз, сайн уу

Тэр тааралдах болгондоо “Найз, сайн уу” гэх. Нэг л дотно оргиод явчихна. Мэндийн

Модон сахалт

Модон сахалт

Хэрэв хэн нэгэн уншигч надаас яг одоо ямар ном унших талаар саналыг минь сонирхвол ямар ч

Ш.Дулмаагийн дууны яруу найргийн туурвил зүйн онцлог

Ш.Дулмаагийн дууны яруу найргийн туурвил зүйн онцлог

Дууны шүлэг бичээгүй яруу найрагч гэж ховор байх. Гэвч зохиосон дуунаас нь ард түмний аманд ааруул

Олбол алдаж болохгүй

Олбол алдаж болохгүй

Хайрын тухай яриа ханашгүй зүүд мэт үргэлжилнэ. Ханашгүй тэр зүүдэнд хан хөвгүүн, хатан гүнж

Уул хүү хоёр

Уул хүү хоёр

Шаргын говийн хатир бөхөнгийн туурайнд хэгзэрсэн таанан цахир салхи хамар цоргин хацар илбэн

Уул эмгэн хоёр

Уул эмгэн хоёр

Шаргын говийн зээглэн хэлхэлдсэн дэвсэгт талын нэгэн божин бор толгой дээр таяг тулсан эмгэн

`