Соёлын яамнаас зохион байгуулж буй “Соёлын бүтээлч сар” аян 21 аймаг, 330 сум, нийслэлийн 9 дүүрэгт энэ сарын туршид өрнөж байна. "Чингис хаан" музейд Соёлын бүтээлч сарын хүрээнд зохион байгуулж буй нэгдсэн форумыг Соёлын сайд Ч.Номин нээж, үг хэлснээр эхлүүлсэн юм.
Соёлын яамнаас зохион байгуулж буй “Соёлын бүтээлч сар” аян 21 аймаг, 330 сум, нийслэлийн 9 дүүрэгт энэ сарын туршид өрнөж байна. "Чингис хаан" музейд Соёлын бүтээлч сарын хүрээнд зохион байгуулж буй нэгдсэн форумыг Соёлын сайд Ч.Номин нээж, үг хэлснээр эхлүүлсэн юм. Форумын эхэнд “Үндэсний нэгдмэл үнэт зүйл” сэдвийн хүрээнд Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Д.Бум-Очир “Үндэсний нэгдмэл үнэт зүйл” - Үндэсний соёл, нийгэм, улс төр, эдийн засгийн бодлогын нэгдмэл байдал" сэдэвт илтгэл хэлэлцүүллээ. Түүнчлэн “Бүх нийтийн соёлын боловсрол” сэдвийн хүрээнд Шинжлэх ухааны академийн Философийн хүрээлэнгийн захирал доктор (Ph.D), профессор Б.Пүрэвсүрэн “Соёлын аялал жуулчлалыг Монгол Улсад хөгжүүлэх нөөц боломж” сэдвээр илтгэл хэлэлцүүлнэ. Мөн Соёлын аялал жуулчлал“ сэдвийн хүрээнд Соёл, урлагийн их сургуулийн Соёлын сургуулийн соёл судлалын тэнхимийн эрхлэгч, Соёл судлалын ухааны доктор Б.Мөнхбадрал “Монгол Улсын соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэлийг дэмжин хөгжүүлэх арга зам” сэдвээр, “Соёлын бүтээлч үйлдвэрлэл” сэдвийн хүрээнд Соёлын сайд Ч.Номин “Соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд “Соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчдийн оролцоо” сэдвээр илтгэл тавилаа.
Мөн Орчин үеийн тоглоомын урлагийн соёлыг түгээгч Nomad Toys-тай хамтран Монголчуудын түүх, соёл, урлагийн гайхамшигт өв болох цамын дүр бүхий арт тоглоомын цуглуулга гарлаа.
Энэхүү цуглуулгаар дамжуулан уламжлалт арга ухааныг дэвшилтэт технологитой хослуулан үйлдвэрлэлд нэвтрүүлэх замаар үндэсний онцлог бүхий бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, шинэлэг санаа, боломжийг харуулах, сурталчлан таниулах зорилготой билээ.