Д.Гансаруул

Д.Гансаруул

Байгаагүй орон зайд, ирээгүй цаг хугацаанд, болоогүй үйл явдалд уншигч таныг оролцуулж орхидог
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Dolce & Gabbana-гийн модел ба тосгоны хэдэн хүүхэн

Тарьсан цэцэг хатахад

Дээврийн усанд балбуулсан

Мандлын цэцэг дэлгэрдэг ч

Хархүү тасдаад болзоондоо яардаг.

Захидал хүлээсэн бүсгүй

Таван жил болоход

Шууданчтай хуримлаж

Хэцнээс зүүгдэж саван хийж сурдаг.

Хөөрхөн охид тосгоноо орхиход

Хацар нь улаан Таня л үлдэж

Хаягдаж орхигдсон эрчүүдэд

Үрийн зулай үнэрлүүлдэг

Усны машин ирэхээ болиход

Урд худаг руу цуварцгааж

Гандаж хоцорсон ховоог

Санваартны мутрыг үнсэх шиг булаацалддаг.

Төвөөс ирсэн тооны багш руу

Тосгоны авгайчууд гүйлдэж

Нэрмэл, талх, утсан загас зөөж

Мөрийг нь түшин үүр цайлгахыг мөрөөддөг.

Эндхийн хэдэн хүүхнүүд

Эгч дүүс мэт эвтэй ч

Явуулын наймаанаас авсан

Торон улаан дотоожоо

Одоо болтол өмсөхөөс ичиж

Хураалттай бараан доогуур

Хурдан гэгч нууж орхидгоо

Нэгэндээ хэлнэ ээ гэж ер үгүй.

2018.12.25

Д.ГАНСАРУУЛ

Гөеөгийн бөлзөг
Давхардаваагийн Гансаруулийн танилцуулга
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.