Д.Гансаруул

Д.Гансаруул

Байгаагүй орон зайд, ирээгүй цаг хугацаанд, болоогүй үйл явдалд уншигч таныг оролцуулж орхидог
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЛА ЛИН

Үеийнхэн нь шинэ шаахай углаж

Үдээсийг нь байн байн оролдоно

Хоншоорыг нь алгаараа арчиж

Цардмал замыг өлмийгөөрөө товшино

Гэзгээ сүлжээд тууз зангидсан охид

Гартаа цүнх барьсан хөвгүүд

Цонхон доогуур нь өнгөрөхөд

Нөмөргөнө усалж зогссон Ла Лин

"Би хэзээ сургуульд явах вэ" гэхэд

Цай уудалж байсан эмээ нь

"Ирэх намар" гэв.

Ла Лин энэ үгийг

Дөрөв дэх намартаа сонсов.

2019.06.29

Д.ГАНСАРУУЛ

Гөеөгийн бөлзөг
Dolce & Gabbana-гийн модел ба тосгоны хэдэн хүүхэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.