Тангадын Мандир

Тангадын Мандир

Зохиолч, судлаач. Түүхэн зохиол, түүхэн баатруудын дүр төрхийг хуучин цаг хугацаанаас товойлгон авчирдаг гайхамшигт зохиолч бол Тангадын Мандир гуай. Монголын түүхэн уран зохиолууд түүний ур ухаанаар баяжин уншихаас өөр аргагүй хэлбэрт орж бидэнд ирсэн. Дайтна гэдэг урлаг, Ялна гэдэг ухаан гэдгийг Монголчуудын өвөг дээдсийн түүх тодоор бичиж үлдээснийг өнөөгийн бидэнд уран зохиолын хэлээр өвлүүлж байгаа нь энэ цагийн оюуны баялаг билээ.
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ВАЖРАПАНИ

Эртний түүхт Турфан хотын дээгүүр өглөөний нар дүүрэн мандах үеэр өртөөчин Бужгар, дагуул улаачийн хамт худалдаачдыг аяны гол замд нь оруулж өгчээ. Цувааны тэргүүн болох эрүү сахалтай цэвэрхэн араб эр төрөлх хэлээрээ Бужирт талархлын үг урсгасан нь эгэл өртөөчинд ахдамаар, аян замын сахиулсан тэнгэрүүдэдхарин хангалттай хүрэлцэхээр байлаа. Иймэрхүү зүйлд хэдийнээ дассан Бужир цөөн боловч жинтэй хэдэн үгээр хариу талархсанд араб хэлнийх нь чадварт гайхсан аяны тэргүүн хөмсөг өргөн гайхсанаа морин дээрээсээ мэхийн ёслоод эргэж гудамжаар хэдийн далдарч яваа хөсгийнхөө араас яаравчлав. Кашгар хүрэхээр хөдөлж буй худалдааны энэ хөсөг хотоос гараад Алмалигаас ирж явөа монголын жинчидтэй таарах ёстой. Харин тэднийг хотын захад угтаж авах Бужирт дахиад бүтэн цагийн зай үлдсэн учир энэ хугацаанд бас нэг ажлаа амжуулахаар шийдэж улаачаа дагуулан зэргэлдээ гудмаар орж, хотын хойт захыг чиглэжээ. Тэртээ умард хаяанд үүлс хөдрөн сүмбэрлэх Богд уулын бэлд тэдний очих буддын хийд буй. Өрнө, дорныг холбосон худалдааны олон боомтын нэг болох энэ эгэл сууринд өдрийнх нь аж төрөл хэдийн эхлээд тэрэг түрсэн зөөгчид, илжгээ шавхуурдан орилох дэлбэгч нарын хийгээд бараагаа дэлгэж зогсох худалдаачдын хэн нь ч хаашаа ч юм бэ, зорьж яваа хоёр морьтныг анзаарах зав чөлөө үгүй ажгуу.

Турфан хотноо орших олон сүм хийдийн дотроос Богд Очирвааниар цоллуулсан энэ хийд хамгийн эртнийх нь биш ч бас хожуу үедээ хамаарахгүй бөгөөд харин доторх зураг чимэглэлээрээ хол ойрд алдаршсан билээ. Хар багаасаа зурах, бичихүй дор шунасан Бужир Турфанд албахаширх - аар ирэхдээ л энэ тухай мэдэж байсан болохоор зай завсар ажлынхаа чөлөөгөөр Очирваанийн хийдийн тэргүүн хамбатай харилцсаар хагас жил болохоп гайгүй дотносож чадсан юм. Үүнд бас эрхшээж буй Их Монгол улсын нэр сүр ч нөлөөлсөн болохоор Уйгар угсааны хамба Куркус ч Бужирыг таалан хүлээж авсаныг өгүүлэх юун Куркус хамба өглөөний нарыг таалан, хийдийн хашаа хэрмийн үзэмжийг илтгэх сүрлэг инжир моддынхоо чөлөөгөөр биеийн чилээг тайлан алхаж аху дор Бужир олж очжээ. Дагуул улаач эр хийдийн гадаа хүлээх зуур морьдынхоо амгайг суллан идүүлж амой.

-Ай, горлосын дайчин хөвгүүн иржээ. Юутай завшаан ! гэж Куркус Бужирын барааг хараад дуу алдан угтсанд өртөөчин жаахан балмагдсан ч ёслон золгоод хамбын тохойг түшин хайрган замаар ханьсан алхацгаав. Жаран нас гараад буй Уйгар хамба дөч ч хүрээгүй монгол эрийг анхнаасаа л ийнхүү хөвгүүнчилж дуудсан болохоор гайхах юмгүй. Харин ингэтлээ дуу алдан угтаж авсан нь хэр олон буйг санах гэж Бужир хичээгээд олсонгүй. Хашир хамба Бужирын энэ байдлыг хэдүйнээ гадарласан тул модон урт сандал руу хөтлөн аваачиж хоёул суулцсан хойноо өгүүлрүүн :

- Эрхэм түшмэл гайхах нь зөв. Өвгөн би арай бачим дуугарчээ. Өршөөн хүлцэж тайлан өгүүлэхийг сонсож түр саат ! хэмээгээд хэсэг бодсоноо :

- Манай хийдийн туурганд эртний зургууд бөйдаг. Тэр дотроос нэг нь бүр онцгой. Олон жарнытэртээ бас нэгэн их улс мандаж, дэлхий дахиныг хураагаад бурханы номыг таалж, улсын өнцөг булан бүхэнд түгээхэд их тусласан гэдэг. Чухам тэр их улсын ивээн тэтгэснээр манай хийдэд Богд Очирваань бурхныг олон дагагсадтай нь хөрөглөн тахисан болой. Тэр их улс бол табгачи нарын үүт - гэсэн Тоба Вэй бөгөөд бас Өнө улс гэдэг юм. Зөнч Мухаммед төрөө ч үгүй бөйсан үе шүү дээ. Манай хийдийн санд түүх нь бичээстэй буй Нэг сайхан өдөр гарган шүүж болно гэхэд Бужир наран өөд харж цагийн баримжааг багцаалаад :

- Тэр болно буй. Өдгөө надад аанай л яарах алба буй тул их л таныг аюул үгүй асуух минь, мөхөс надад холбогдох учир шалтгааныг ухахгүй тул гайхмуй хэмээвээс хамбатан өртөөчний өвдөг дээр зөөлөн товшоод :

- Чухам танд хамаармуй. Бурхны хөргийг тогтсон цаг хугацаанд сэргээн шинэтгэж ирсэн билээ. Бөс нэгэн шинэчлэх мөчлөг өдгөө тохиож буй. Тухайлан таныг бүрэн өмсгөл, зүүсгэл, зэр зэвтэй нь залан суулгаад харж зурах нь энэ их үйлийн гол цэг болжээ хэмээсэнд Бужир цочин мэгдэж суудлаасаа босоод :

- Хэтэрхий хүнд ажгуу. Би бол эгэл харан, энэ мэт бурхан хийгээд сахиулсаныг эс мэднэ гэснээ гэнэт цаараглах зохист шалтгааныг бодож олоод :

- Суурин өртөөний их даамал Архай энэ үйлийг яавч таалахгүй. Би болбоос тэр хүний үг, дохио зангаанаас үл зөрөх өчүүхэн нэгэн болой гэж омог бардам өчив. Гэтэл Куркус хамба инээд алдаж суудлаасаа босоод :

- Архай,ноёны алдрыг магтъя ! Тэр үнэхээр ихэс эр ажээ. Баатар таныг нэвт харсан мэт байнам. Ноён аль эрт энэ тухай мэднэ Тэгээд ч таныг чухам тэр хүн л оноож заасан бөлгөө. Одоо болжээ . Албаа хөөгөөр одогтун ! Өэөөдөр зуны тэргүүн сарын арван таван чухам тэргэл сарны доор шинэ өнгө шилж, шилдэг зураас татах учиртай. Сар мандахаас өмнө талыг зураач, уроаач бүгд хүлээн зогсмуй ! гээд мэхийн ёслов. Бужир яах ч аргагүй болж, хариу мэхийгээд хийдийн гулданг зүглэв.

Улаач залуу, морьдоо амгайчлаад хүлээж байсан тул хоёул алавхийн мордож, хотоос гарахаар зүглэлээ. Энгүүн цагт аливаа хот суурины гудам, чөлөөгөөр сүр бадруулан давхихыг цээрлэдэг нь монгол зургийн хэв ёс тул тэд хэдий яаравч морьд - ынхоо амыг татан зөөлөн гэлдэрсээр хотын түүргээс гармагц сая нэг ташуур өгөн хурдлав. Зуралзан жирэлзэх сүүдрээрээ баримжаалбал бага үд нэгэнт болсон тул хурдлахаас ч өөр арга бөйсангүй. Бодож сатаарах юмгүй улаач хүү жолоогоо сул тавиад исгэрэнхэн явахад Бужир харин саяын явдлыг эргэцүүлэн бодолд автжээ. "Архай даамал сонгож оноосон" гэх үгэнд тэр эргэлзэнэ . Суурин өртөө угаасаа хориодхон хүнтэй, тэр дунд гурван өртөөч буй. Бусад нь адуу- чин, улаач, буурч гээд олон үүргийг даана. Бүгд л идэрхэн бөгөөд цэргийн албыг урт богино хугацаа - гаар хааж амжаад газар газраас энд цугласан, аж амьдрал, хөрөнгө бэлээрээ хаваархсан идэрчүүд, тэднийг мэрхидийн язгуур сайт дайчин эр Архай баян удирддаг. Намбайтай тэр хүн хэн нэгнийг нь онцолж байсныг Бужир лав мэдэхгүй. Гурван өртөөч бас дор дороо даасан үүрэгтэй . Түмтэй Алтан улсын аян дайныг элээсэн болохоор жүрчин хэлэнд нэвтрээд, тэр хавиас ирсэн элч худалдаа - чдыг хүлээж авдаг бол нөгөө өртөөч Чинсу онгуд аймгийн хүн, жалайрын Бор жанжны илдэч байж, хөх мөрний хот, шианаар Заншлан хэдэрч яваад хуаша нарын олон аялгууг бэрх таньж, өдгөө нангиад аянчдыг өнгөрөөх аобатай байдаг. Харин Бужир бол сониуч зантай, Хархүрэм балгадаар үзэгдэх болсон Хорасан, Ажами газрын аянчдыг сонирхон, үг хэлээ ололцох гэж оролдсоор өрнө газрын олон аялгыг гадарлах болж, улмаар энэ өртөөнд түлхэгдэн ирсэн нь араб, Персээр сайн ярьчихдаг болсны үр, бас төлөөс юм. Эндхийн хорин эр бүгд л адил, бие бялдар, цахай зүсээр өрсөлдөх " талд манлсан нар" мэт эрчүүд болой. Ингэж бодоод Бужир гэнэт сэрдхийв. " Талд мандсан нар" энэ түүний санаа биш ! Хэн хэллээ..!?

Бужир дөрөөн дээрээ брсч эргэн тойрноо ажив. Тарханы хавцал руу орж явна. Богд уулын баруун хажуу болох энэ газар огцом халил хадтай, бараг хад болгоны цаанаас нурсан хэрэм цайзны үлдэгдэл бараантаад аян дайны сүүдрийг сануул- даг газар - юмсан... Очирваанийн хийдийн урланг захирдаг Ханхай зураач энэ газрыг эртний Сүмбэ нарын баруунш нүүхдээ үлдээсэн хэрмийн үлдэгдэл гэж хэлдэг, өөрийгөө тэр Сүмбэ нарын удам, тийм учраас чи, бид хоёр удам нэгтэй ари угсаатнууд гэж төйлбарлана. Турфанд ирээд л олж нөхөрлөсөн Ханхай бол тангудын Архай хотод төрж өсөөд, Дуньхуаны урчуудыг багш барьж, зурах, сийлэх, шуух, чимэхүй дор ихэд дадсан хүн. Бужирын сурах хүсэл, чадлыг таниад бөярлаж, дэргэдээ аваад анх хэлсэн үг нь сонин. "Хоёул багш, шавь болов.уг ханзаар нь " Ба- ши", "ша-ми" гэдэг. Бид нар хуаша нар шиг эрүү богино, тагнай хавчиг бус тул багш, шавь хэмээн дуудваас монгол үг болчихно.Бидний бүр олон үг хуаша нарт нэвтэр - сэн болохоор цээрлэх юм огоот "алга" гээд Ханхай пар пар инээж байж билээ. Чухам энэ хүн л Бужирт араб, перс, ажами, түрэг, уйгар гээд олон хэлний нарийн нягт ялгаа зөрөөг хэлж хааяа урт шөнийг мартаад эхнэр хүүхэддээ ороогддог билээ. Саяхан даа, Ханхай сүмийн хэрмийн гадна зогсоод Бужирыг ирж мориноосоо буухад " Талд мандсан нар шиг золбоотой харагдаж байна. Надад нэг ажил байгаа юмсан. Яг чи таарах юм байна" гэж бодлогошрон хэлж байсан бус уу ! Ханхай бол Куркус хамбын итгэлт хүн, энэ хийдийг өдий хүртэл өнгө зүсийг нь өөд татаж яваа болохоор хамба түүнд үнэн голоосоо биширдэг. Гэтэл Архай даамал , Турфаны олон шашинтнаас гагц Куркус - ын хийдэд зочилдог. Тэр нь олон бус ч харилцах нь гүн билээ ...

" Чамайг даа !," гэж Бужир бодоод сая сэтгэл амарч өнөө оройн өмсөх хувцсаа бодов. Гурван гэргийнх нь оёж хатгасан нөмрөг , бүс, ороолт, ухианхайн дархчуудын хийцтэй бугуйвч, ханцуйвч, өвдгөвч хормогч,тоног төгөлдөр гутал, ирвэсийн арьсан саадаг, хоромсого... бүгдийг нь авч очно. Ханхай багшийн таалснаар л хувцаслана биз ...

Өлхэй булаг гараад ирлээ гэж улаач Хорхосун хашгирлаа. Хавцлын чинад үзүүрт хөх туг дэрвээд, хөсөг бууж харагдана. Жин үд л болж байлаа.

Үргэлжлэл бий.

Үнэр
Үнэр
 
Зөвлөгөө: “Гэрт заавал байлгах хэрэгтэй тан”
Зөвлөгөө: “Гэрт заавал байлгах хэрэгтэй тан”
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.