Монголын залуучуудын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг хайрын шүлгийн “Цагаан уул” яруу найргийн наадам энэ жил 22 дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна.
Монголын яруу найрагт өөрийн нэрийг тунхаглаж , залуу авьяастнуудын төрөн гарахад үнэтэй хувь нэмэр оруулдаг уг наадам энэ жилээс МУСГЗ, Арлааны Эрдэнэ-Очир агсаны нэрэмжит болж байгаагаараа онцлогтой байна.
Арлааны Эрдэнэ-Очир агсаны 1992, 1998 онуудад хайрын шүлгийн “Цагаан Уул” наадамд түрүүлж байжээ. Мөн түүний хүүг Э.Цагаан-Уул гэдэг билээ.
2-р шатны 24 залуу яруу найрагчтай, гэгээн хайрын өдөр Соёлын Төв өргөөнөө болзсон цагтаа уулзах урилгыг зохион байгуулагчид нь яруу найрагт хайртай хүн бүрт хүргэж байна. Шилдэг 7 яруу найрагчаас 1 залуу яруу найрагч "Цагаан уул" цомын эзэн болох аж.