Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монголын сэтгүүл зүй “нэвтэрхий толь бичиг“-тэй болно

Монголын сэтгүүл зүйн 110 жилийн босгон дээр Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл, “Монголын шилдэг нийтлэл” эрдэм шинжилгээ, судалгааны төв, Монголын Хэвлэлийн Хүрээлэн, Глоб Интернэшнл Төвөөс “Монголын сэтгүүл зүйн нэвтэрхий толь бичиг” бүтээхээр дөрвөн байгууллагын хамтарсан шийдвэр гаргажээ. Нэвтэрхий толь бүтээх ажлын хэсгийн ерөнхий зохицуулагчаар МСНЭ-ийн Ерөнхийлөгч Ө.Отгонбаатар, “Монголын шилдэг нийтлэл” эрдэм шинжилгээ, судалгааны төвийн УЗ-ийн дарга Т.Баасансүрэн (МУСГЗ), МХХ-ийн гүйцэтгэх захирал М.Мөнхмандах, Глоб Интернэшнл Төвийн УЗ-ийн дарга Х. Наранжаргал нар ажиллахаар болсон байна.

Ажлын хэсгийг Т.Баасансүрэн /Ph.D/, М.Зулькафиль /Sc.D/, Л.Норовсүрэн /Sc.D/ нар ахалж, эрдэмтэн нарийн бичгийн дарга нарын багт Э.Болортулга (МСНЭ), Я.Сумъяа (МСНЭ-ийн Ц.Намсрайн нэрэмжит шилдэг редакторын шагналт сэтгүүлч), М.Одмандах /Ph.D/, М.Наранчимэг /Ph.D/, Д.Шагдаржав (дэд профессор, эх хэлний зөвлөх), Ч.Сувд (эх хэлний хянагч бөгөөд оператор) нар ажиллахаар болов. Сэтгүүл зүйн салбарын эрдэмтэн, судлаачдыг өргөнөөр татан оролцуулж бүтээх энэхүү нэвтэрхий толийг 2025 онд дуусгаж хэвлүүлэхээр төлөвлөж байна.

Олбол алдаж болохгүй
 
“Үзэсгэлэнт” цэцгийн дэлгүүрийн үүсгэн байгуулагч Б.Чоймбол: Хүн ч, цэцэг ч үзэсгэлэнтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.