Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Яруу найрагч Я.Отгонбаяр хос номоо өлгийдөн авчээ

“Гуч хүрсэн бүсгүй”, “Нэг ангийнхан”, “Үл таних бүсгүй” зэрэг олон түмний хит дуунуудын эзэн бол яруу найрагч Ядамсүрэнгийн Отгонбаяр юм. Тэрээр МЗЭ-ийн гишүүн, Г.Сэр-Одын нэрэмжит шагналт, дууны яруу найрагт хүч төрөн орж ирж буй эрхэм билээ.

Тэрээр оны өмнөхөн “Нам гүм” шүлгийн түүвэрээ өлгийдөн авсан бол шинэ оны эхэнд “Үл таних бүсгүй” номоо гаргажээ. Ийнхүү хос номоо өлгийдөн авсан найрагчийн тус хоёр ном нь өөр өөрийн гэсэн онцлогтой гэнэ.

“Нам гүм” шүлгийн түүвэр нь “Буддын тоо 108” бэлэгдлийг бодож бүтээсэн 108 шилмэл шүлгээс бүтжээ. Харин “Үл таних бүсгүй” ном нь 150 гаруй дууны шүлгээс бүрдсэн дан дууны шүлгийн түүвэр ажээ. “Дуулах ном”, “Дуулдаг ном” гэсэн хоёр бүлэгтэй уг ном нь дуунууд нь QR кодтой хэвлэгдсэнээрээ онцлогтой гэнэ.

Тухайн QR кодыг уншуулж дууг сонсож болох ба мөн ая хараахан зохиогдоогүй шүлгүүдээ хоёрдугаар бүлэгтээ оруулж өгчээ.

Ийнхүү олон дууны шүлгээрээ хит дуу бүтээж байгаа яруу найрагч Я.Отгонбаяр хос номоо өлгийдөн авчээ. Хос номын үнийн хувьд 40,000 бөгөөд номын формат нь адилхан аж.

Монголын сэтгүүл зүй “нэвтэрхий толь бичиг“-тэй болно
 
“Үзэсгэлэнт” цэцгийн дэлгүүрийн үүсгэн байгуулагч Б.Чоймбол: Хүн ч, цэцэг ч үзэсгэлэнтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.