“Монголын үнэртэй салхи”, “Монголоороо гоёдог”, "Дугуй хээтэй наадам" зэрэг олон сайхан дууны уран бүтээлээрээ монгол түмний хайр талархлыг хүртсэн яруу найрагч бол Шагдарсүрэнгийн Гүрбазар юм. Монгол Улсын Соёлын Гавъяат зүтгэлтэн, яруу найрагч, нэрт сэтгүүлч, хөтлөгч тэрээр "Төрийн шагнал" хэмээн хүндэт шагналыг хүртээд удаагүй билээ.
Улсын багшийн их сургуулийг багш мэргэжлээр төгссөн тэрээр ковидын хөл хорионы үеэр “Гүрбазар академи”-г байгуулж цахимаар сургалт явуулж эхэлсэн. “Ярих уран чадвар”, Хөтлөх уран чадвар”-ын сургалтуудыг хүргэсэн.
Харин тэрээр 2023 оны танхимын сургалтаа зарлажээ. Өөрийгөө бүрэн илэрхийлэх, өөрт байгаа мэдрэмж авъяаст суурилан олныг дагуулах гэх мэт олон чадварыг эзэмшүүлэх сургалт 02-р сарын 10-наас эхлэх аж.
Бүх хичээлийг Төрийн шагналт, Соёлын Гавъяат Зүтгэлтэн Шагдарсүрэнгийн Гүрбазар өөрөө заах гэнэ.