Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Төрийн шагналт, зохиолч С.Оюуны шинэ роман “Сэтгэшгүй чандмань сүмийн дууль“

Эмэгтэй зохиолчдын тэргүүнд зарлагдах зохиолч бол яалтчгүй Төрийн шагналт, МУСГЗ, яруу найрагч Санжаажавын Оюун билээ. Тэрбээр Монголын зохиолчдоос Төрийн шагнал хүртсэн гурав дахь эмэгтэй, харин яруу найрагч эмэгтэйчүүдээс анхных нь юм.

Олон дууны эзэн, "Таньруу нүүж явна" киноны зохиолч тэрээр сүүлийн үед роман бичих болсон. Өнгөрсөн онд "Домогт хүрэн халзан" романаа гаргасан тэрээр Гуйвшгүй эх оронч Цогт хунтайжийн тухай романаа гаргажээ.

"Сэтгэшгүй чандмань сүмийн дууль" романы Зөвлөх редактор Ц.Цэрэндорж, Түүхийн ухааны доктор Ш.Баатар, Хавтасны чимэг зургийг Б.Энхбат, Гэрэл зургийг Б.Батбаатар хийж Жиком пресс хэвлэлийн газарт хэвлэжээ.

“Хаан зүгийн хүн“ ном нээлтээ хийнэ
 
“Үзэсгэлэнт” цэцгийн дэлгүүрийн үүсгэн байгуулагч Б.Чоймбол: Хүн ч, цэцэг ч үзэсгэлэнтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.