СҮРГЭЭСЭЭ ТӨӨРСӨН  ХАР СҮҮЛТ ЗЭЭРИЙН 2 НАСТАЙ БОДГАЛИЙН СҮРЭГТ НЬ НИЙЛҮҮЛЭВ

2023 оны 3-р сарын 10-нд Даланжаргалан сумын ойролцоох “Талст дөл ХХК”-ийн жонш боловсруулах үйлдвэрийн хашаанд нэг тооны хар сүүлт зээр байна хэмээн сумын иргэн Н.Ням-Очир мэдээлэл өгсний дагуу тус газарт 2 хоног тандалт ажиглалт хийж, баяжуулах үйлдвэрээс урсан гарах бохир уснаас ундаалж байсан Монголын улаан номд орсон нэн ховор хар сүүлт зээрийн 2 настай бодгаль байсныг тогтоов.

ТХГ-ын албан хаагчид нутгийн иргэдтэй хамтран тороор барьж тээвэрлэн Их нартын БНГ-ын хар сүүлт, зээр нутагладаг хэсэгт хүргэн амжилттай суллаж тавилаа.

Энэ ажлын гүйцэтгэснээр нэн ховор амьтан бохир уснаас хордох, гэрийн нохойд бариулах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлсэн болно.

Их нартын байгалийн нөөц газар

Р.Чойном “Зүүд” шүлэг
 
Дэлхийн театрын өдөр өнөөдөр тохиож байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!