Жинхэнэ уран бүтээлчид уран бүтээлийнхээ төлөө өөрт байгаа бүхнээ зориулж урваж, шарвахгүй тууштай зүтгэдэг. Үүний тод жишээ бол дуучин Ө.Цэрэнчунт юм.
Тэрээр Монголын сонгодог урлагт алтан үеийхэн гэгддэг үе үеийн дуучид, уран бүтээлчдийн хийж туурвиж байсан бүтээлүүдийг сэргээн шинэчлэж, хойч үеийхэндээ танин мэдүүлэх, өвлөн үлдээх өөрийн гэсэн санал санаачлага, хувь нэмрийг оруулж байгаа сэтгэлтэй, зүтгэлтэй залуу уран бүтээлч юм.
Монголдоо жинхэнэ тенор хоолойн стандарт бий болгохыг мөрөөддөг тэрээр олон жил хичээн зүтгэсэн өөрийн пянзаа гаргажээ. Уг пянз нь "Монголын дуурийн анхны пянз" гэдгээрээ анхдагч бөгөөд онцлог юм.
Монголын урлагт хорь гаруй жил үнэнчээр зүтгэж яваа түүний бүтээлүүд кассет, CD хэлбэрээр гарч байсан бол одоо алтан пянз болон сонсогч түмний гарт хүрэхэд бэлэн болжээ.
Түүний хорь гаруй жилийн нөр их хөдөлмөр, хичээл зүтгэл, сэтгэл зүрх шингэсэн Монголын дуурийн анхны пянз цөөн тоогоор хэвлэгдсэн байна.i
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!