С. Пүрэвсүрэн

С. Пүрэвсүрэн

Ногоон талын сувд шиг, нүд алдам нүцгэн шаргал талын баянбүрд шиг, нүдгүй цасан шуурганы нөмөр аргалын гал дүүгэсэн бөмбөгөр цагаан гэр малчин ахуй, монгол хүний сайхан сэтгэл, цөлх ухаанд хамгийн ойрхон аваачих зохиолууд бол орчин үед Соёрхын Пүрэвсүрэн гуайн бүтээлүүд билээ. “Хотжилт”-ын энэ үед чухам түүний бүтээлүүд уншигч биднийг малчины хотонд аваачиж, нялх ногооны үнэрт согтоож, зуны халуунд зэрэглээ хэрхэн бүжиглэхийг харуулна. Түүний шинэхэн зохиол бүтээл, өгүүллэг, туужаас buteel.mn дээжлэн хүргэсээр байх болно. Оюуны охийг хүртэгч эрхэм уншигч та зохиолч Соёрхын Пүрэвсүрэнгийн оюуны урланд тухлаарай.

Уужрал

Заргын бичиг шиг хүйтэн үгийн шивнээг

Замын хүний амнаас жавар сэнгэнэтэл сонсоод

Унаган багын авир уугисхийгээд замхрав

Уртай модны яр шиг омголон ааш дүрсхийгээд унтрав

Тохь суусан нас айлчилж ирсэн болохоор

Томолдож ирсэн омог намрын хялгана шиг найгав

Тос даасан говийн бор ааруул шиг өег зандаа буйллуулж

Тотго босгогүй хорвоогийн зөрөг замаар гэлдрэв.

Дуун түрлэг өргөх шиг хайрын балтай үгийг

Дурлалын цоохор салхинаас нарны солонго шиг нумарч сонсов

Хөтөлгөө морьтой дэргүүлж, ижийдээ золгохоор давхих шиг

Хөөрүү аашны тулам салхи өвөртлөн дархайв

Тошлогны мод шиг өргөстэй авир хатуу хорвоогоос

Торгон дээлний энгэр шиг өвөр зөөлөн бодлоо тоолж аван хормойлж залуу насаа хөтлөв.

Нарны голтойд мордож газрын холыг туулъя байз

Намрын хонгор салхинаас хаврын урь эергэн шүү

Биеэ тоосон хорвоогийн чулуу бутарсан харгуйг

Бэлийн цэцэгсээр хулдаж намба заан шогшоё доо

Будан хөллөн хоноглох зуны шөнийн тэнгэрт

Буцах цагийн одод эрхины бөөр шиг тодхон

Залуу нас ганцхан...

ХӨХ ШУУРГА /Романы хэсгээс... /
 
ЗАГАЛ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!