С. Пүрэвсүрэн

С. Пүрэвсүрэн

Ногоон талын сувд шиг, нүд алдам нүцгэн шаргал талын баянбүрд шиг, нүдгүй цасан шуурганы нөмөр аргалын гал дүүгэсэн бөмбөгөр цагаан гэр малчин ахуй, монгол хүний сайхан сэтгэл, цөлх ухаанд хамгийн ойрхон аваачих зохиолууд бол орчин үед Соёрхын Пүрэвсүрэн гуайн бүтээлүүд билээ. “Хотжилт”-ын энэ үед чухам түүний бүтээлүүд уншигч биднийг малчины хотонд аваачиж, нялх ногооны үнэрт согтоож, зуны халуунд зэрэглээ хэрхэн бүжиглэхийг харуулна. Түүний шинэхэн зохиол бүтээл, өгүүллэг, туужаас buteel.mn дээжлэн хүргэсээр байх болно. Оюуны охийг хүртэгч эрхэм уншигч та зохиолч Соёрхын Пүрэвсүрэнгийн оюуны урланд тухлаарай.
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Толь

Цайр нь халтартсан толины өмнө тавьсан талиймарынхаа хөргөнд цайгаа дээжилсэн Зул буурай маани хэлэн эргэх үед өвгөн нь инээмсэглэн харагдах шиг болоход

-Ээ голог хэмээн уулгамчлав.

Дөчөөд жилийн өмнө нөхрийнх нь шагнуулсан толь тэдний гэрийн чимэг байлаа.

Жаазтайгаа зэрэгцүүлсэн толиндоо харах дуртай буурай толиноосоо цочдог болсон нь Давгадоо зайрантай холбоотой аж.

-Цайргүй толинд сүнс хоргодоно. Гаргаж хая гэхэд харамссандаа дугараагүй эмгэн толио тайлан сугавчлаад гарав.

Уг нь залуу насных нь гэрч болсон эд билээ.

Уужрал
 
Шекспирийн сонетууд...
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.