Унаган хөлгөө дурсан
Уран хуураа татаж
Утгын яруу дуундаа
Уярж хатуужиж суухдаа
Хорвоогийн хамаг явдлыг
Хоёрхон чавхдасаар ярьдаг
Хосгүй нэгэн овог
Азийн цээжинд нутагтай
Жонон хараа амилуулсан
Жороо хоёр чавхдас нь
Бөмбөлзүүлэн тэшээд гарахаараа
Дөрвөн цагийн гишгэдэлтэй
Хорвоо гэдэг өргөн
Хотол гэдэг олон
Холбож яаж дуулахаараа
Хоёрхон чавхдасанд багтаана вэ
Дөрвөн туурайн төвөргөөн
Дөхсөөр дөхсөөр тодорно
Хоёрхон чавхдасан дээгүүр
Хойнох тоос нь ч зурайна
Хоёрхон чавхдасан дээгүүр
Урдах зам нь ч дурайна
Алаг зүрхний минь цохилт
Арван хурууны авьяасанд
Хоёр чавхдасаар лугшин
Хонгор амрагаа мөрөөднө
Хоёр чавхдасаар лугшин
Хүслийн далайд умбана
Хоёрхон чавхдасны эгшгэнд
Хорвоо юундаа баясана вэ
Буурал хорвоогийн түүхийг
Буман олны хүслийг
Холбож яаж дуулахаараа
Хоёрхон чавхдасанд багтаана вэ
Хорвоо гэдэг хоёрхон өнгө
Хар цагаан хосолно
Хотол гэдэг хос амраг
Зовлон, жаргал хослоно
Өргөн орчлонд хоёрхон чавхдас бий
Өдөр гэж бий. Шөнө гэж бий.
Өнөр олонд хоёрхон тохиол бий
Учрал гэж бий. Хагацал гэж бий.
Хорвоо гэдэг өргөн ч
Хотол гэдэг олон ч
Хоёрхон чавхдасанд багтааж
Холбохын учир энээ
Дөрвөн туурайн төвөргөөн
Дөхсөөр дөхсөөр тодорно
Хоёрхон чавхдасан дээгүүр
Хойнох тоос нь зурайна
Хоёрхон чавхдасан дээгүүр
Урдах зам нь ч дурайна
Алаг зүрхний минь цохилт
Арван хурууны авьяасанд
Хоёр чавхдасаар лугшин
Хонгор амрагаа мөрөөднө
Хоёр чавхдасаар лугшин
Хүслийн далайд умбана
Хорвоогийн хамаг явдлыг
Хоёрхон чавхдасаар ярьдаг
Хосгүй нэгэн овог
Азийн цээжинд нутагтай
Жонон хараа амилуулсан
Жороо хоёр чавхдас нь
Бөмбөлзүүлэн тэшээд гарахаараа
Дөрвөн цагийн гишгэдэлтэй
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!