МасаокаШики

МасаокаШики

\1867-1902\ Япон улсын эртний уламжлалт, далд утгат, энгийн мэт боловч нарийн төвөгтэй бичгийн нэгэн эрхэм дурсгал, хосгүй төрөл зүйл бол Хайку хэмээх шүлгийн мөртүүд билээ. 3 мөртөөс бүтсэн байдаг ч хичнээн утга илэрхийлдэгийг зөвхөн зохиолч мэдэх буй заа. Японы Хайкүгийн 4 их мастер байдаг. Тэдний отгон нь гэж үздэг Масаока Шикиг танилцуулж байна. Түүний Хайкү шүлгүүдийг манай нэрт яруу найрагч Б.Явуухулан 60-аад онд орчуулж байсан бол сүүлд Ж.Лхагва, М.Мөнхзаяа нар орчуулжээ.

Масаока Шикигийн Хайкү шүлгүүд

Гуулийн зоос жингэнэж

Гуйлгачин олсноо тоолоход

Өвлийн шөнө хүйтэн

***

Хаврын бороо шиврэхлээр

Хамаг салыг шүхэр бүрхэнэ

Харин өндөр нам нь соньхон

***

Үдийн халуун нарнаар

Үүлсийн дээр амран байж

Жаалхан болжмор жиргэнэ

***

Дагжим хүйтэнд

Даарсан бидэнд саке ч бий

Халуун рашаан ч бас

***

Төрөлх эх нутагтаа

Төрүүлсэн ижийгээ санахад

Сүши амтагдана

***

Хөөрхий манай Чома муур

Хөршийн Тама муурыг

Шөнө дөл болтол хүлээсээр

***

Бурханд залбирчихаад

Буцахдаа нуруугаа харуулчихжээ

Сар хүйтэн царайлна

***

Орчуулсан : Б.Явуухулан , М.Мөнхзаяа

ӨНЧИН СУВДНЫ ГЭРЭЛ
 
Шекспирийн сонетууд...
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!