Мацуо Башё

Мацуо Башё

\1644-1694\ Хайкү хэмээх сэтгэлгээ шүлгийн дэгийг боловсруулсан анхны мастер хэмээн түүнийг хүндэлдэг. Японы хайкү шүлгийн 4 их мастер буй хэмээн үздэг. Тэдний анхдагчаар Мацуо Башёг нэрлэдэг билээ. "Хайкүг сэтгэлд мэдрэгдмэгц бичих хэрэгтэй, ухаан мэдлэг дундуур орж амжихаас өмнө урьтах хэрэгтэй" гэж тэрээр хэлдэг байжээ. Энэ нь хайкү бол мэдлэгээр эсвэл тодорхой амьдралын туршлага ухаанаар шүүгддэг зүйл бус. Харин хүний оролцоогүй, хэний ч бүтээгээгүй байгалийн үзэгдэл, жам ёс, хүмүүний амьдрал, хувирал эгэл боловч эгэлгүй бүхнийг анзаарч мэдэрч буулгадаг сэтгэлгээний өвөрмөц урлаг гэдгийг тод илтгэнэ.
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Мацүо Башёгийн Хайкү шүлгүүд

***

Хуучин цөөрөм рүү

Хөөрхий мэлхий дэвхрэхэд

Усны чимээ гарав

***

Нүцгэн мөчир дээр

Нэвсгэр хэрээ сууж байгаа нь

Намрын үдэш санж

***

Мөчир дамжин гүйж

Мөнгөн дусаал урсах нь

Хаврын бороо ажээ

***

Аймшигт ядуу эр

Амуу цайруулахаа болиод

Онгон сарыг ширтэв

***

Б.Явуухулангийн орчуулга

***

Яг замын хажууд

Ягаахан цэцэг дэлгэрчээ.

Яая гэхэв, морь минь идчихлээ

***

Чичиргээгүй мөчир дээрх

Бороон дусал хөдөлгөөнгүй

Сар юутай хурдан ниснэ вэ?

***

Хэрвээ би явган явсан бол

Хээрийн энэ толгод дээр

Мориноосоо юу гэж унахав дээ

***

Талд гээгдсэн цэцэг

Эмзэг залуу нас шиг

Дэмий л нэг гундана.

***

Шинийн гуравны сар аа

Чамайг юутай зүйрлэх вэ?

Чадахгүй нь би, чадахгүй нь.

***

Хар үүл тэнгэрийн

Хагасыг бүрхэн хүглийнэ

Аянгаа хүлээж буй заа.

***

Алаг цэцэгс талаар дүүрэн

Адилхан цэцэг нэг ч үгүй

Авьяасын дээд энэ биш гэж үү ?

***

Ж.Оюунцэцэг орчуулав

Кобаяси Иссагийн Хайкү шүлгүүд
 
Жамуха сэцэний совин
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.