Франсуа Вийон

Франсуа Вийон

\1431-1464\ Францын алдарт яруу найрагч. Сэргэн мандалтын эхэн үеийн төлөөлөл. Тэртээ эрт цагт л эрч чөлөөний үнэ цэнийг магтан хашгирч байсан "тэрслүү" үзэлт хэмээн ад үзэгдсэн найрагч билээ. Үнэнд би эргэлздэг, Үлгэрт би итгэдэг ... Өт шиг нүцгэн мөртлөө би өнгөт ноёдоос баян... хэмээн түүний нэгэн шүлэгтээ бичсэнээс харахад түүний хэр "тэрслүү" болохыг уншигч та ойлгох буй за. Парисын ядуу гэр бүлд төрсөн түүнийг сүмийн санваартан Гийон Вийонд үрчлүүлсэн нь бичиг, үсгийн боловсрол олох суурийг тавьж, хожмоо Франсуа Вийон хэмээх алдар мөнхөд дурсагдах болсон билээ.
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Блуад болсон яруу найргийн тэмцээний дууль

Усны хөвөөнд цангаж үхнэм
Угаасаа би тоглонгоо ажиллаж, нулимстай нүдээр инээдэг

Хаашаа очлоо ч хаа сайгүй миний гэр

Харь нутаг ч миний эх орон

Хамгийг би мэднэ, юу ч би мэдэхгүй

Хар хэрээг хун гэдэг хүн л хамгаас надад илэрхий

Үнэнд би эргэлздэг, үлгэрт би итгэдэг

Өт шиг нүцгэн мөртлөө би өнгөт ноёдоос баян

Газар бүр намайг угтдаг, газар бүр намайг хөөдөг.

Үрээх мөнгөгүй атлаа би үрэлгэн

Хүлээн суудаг мөртлөө хүлээх юм надад байдаггүй

Хоосон мөртлөө би хогшил дундаа тонгочдог

Хага ташсан жавар дунд би хаврын сарнай үздэг

Харууслын нулимс надад диваажингаас сайхан

Гал асаахад бие минь чичэрдэг

Гагцхүү мөсөөр л зүрх минь дулаацдаг

Аливааг санавч би амархан мартдаг

Аль нь хүндэтгэлтэй юм бэ, хэн нь жигшилтэй юм бэ ?

Газар бүр намайг угтдаг, газар бүр намайг хөөдөг

Гадаа хэн явааг би огт үздэгггүй

Тэнгэрт ямар од байгааг би сайн ялгадаг

Шөнөд би сэргэжөдөрт би унтдаг

Сэрэмжтэй гишгэж, газраар би явдаг

Сэлгүүнд биш мананд би итгэдэг

Намайг дүлий хүн сонсож ойлгоно

Надад чавганаас бал гашуун байдаг

Үнэн, үлгэр хоёрыг яаж ялгах билээ

Үнэн гэдэг дэндүү олдчихоод тоог нь би алдлаа

Газар бүр намайг угтдаг, газар бүр намайг хөөдөг

Жил, цаг хоёрын аль нь гүехэнийг би мэдэхгүй

Диваажингаас явна, тамд би очно

Цөхрөл надад итгэл төрүүлдэг

Газар бүр намайг хөөдөг, газар бүр намайг угтдаг.

орчуулсан М.Цэдэндорж

Мацүо Башёгийн Хайкү шүлгүүд
Мацүо Башёгийн Хайкү шүлгүүд
 
Зөвлөгөө: “Гэрт заавал байлгах хэрэгтэй тан”
Зөвлөгөө: “Гэрт заавал байлгах хэрэгтэй тан”
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.