Франсуа Вийон

Франсуа Вийон

\1431-1464\ Францын алдарт яруу найрагч. Сэргэн мандалтын эхэн үеийн төлөөлөл. Тэртээ эрт цагт л эрч чөлөөний үнэ цэнийг магтан хашгирч байсан "тэрслүү" үзэлт хэмээн ад үзэгдсэн найрагч билээ. Үнэнд би эргэлздэг, Үлгэрт би итгэдэг ... Өт шиг нүцгэн мөртлөө би өнгөт ноёдоос баян... хэмээн түүний нэгэн шүлэгтээ бичсэнээс харахад түүний хэр "тэрслүү" болохыг уншигч та ойлгох буй за. Парисын ядуу гэр бүлд төрсөн түүнийг сүмийн санваартан Гийон Вийонд үрчлүүлсэн нь бичиг, үсгийн боловсрол олох суурийг тавьж, хожмоо Франсуа Вийон хэмээх алдар мөнхөд дурсагдах болсон билээ.
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинж тэмдэгийн дууль

Би хэн хээнцэр хувцасладагийг мэднэ

Би хэн жаргалтай, хэн зовлонтойг мэднэ

Би гэрэл, бас тас харанхуйг мэднэ

Би гэлэнгийн загалмай гэдэгсэндээг мэднэ

Би цасан шуурганы үглэхүйг мэднэ,

Би бүрээ татдаг худалчдыг мэднэ

Би хэн зууч, хэн эх баригчийг мэднэ

Би гагц биеэ л үгүй, бишдийг мэднэ

Би эртний он дарааллын бичгийг мэднэ

Би хатсан булан талхны үртсийн тоог мэднэ

Би хунтайж үдэд юу зооглодогийг мэднэ

Би баяцуулын дотно, цэвдэг харьцааг мэднэ

Би бас тэдний дүлий дүмбэдийг мэднэ

Би тэд чамайг тоож ярихгүйг мэднэ

Би бүх алтан боовны амтыг мэднэ

Би гагц биеэ л үгүй, бишдийг мэднэ

Би хэн ажилтай, хэн ажилгүйг мэднэ

Би эмгэд энгэсэг тавьдагийг мэднэ

Би олон онцгой шинж тэмдэг мэднэ

Би бусар хүүхнүүд яаж инээдэгийг мэднэ

Би хүүхнүүд чамайг яаж үддэгийг мэднэ

Би хүүхэнд чи яаж унасыг мэднэ

Би бас хүмүүс яаж өлсөж унадагийг мэднэ

Би гагц биеэ л үгүй, бишдийг мэднэ

Би ялаа балан дээр яаж суудгийг мэднэ

Би үхэл бүгдийг хөнөөн байдгийг мэднэ

Би эрдэм ном, үнэн, цуу үгийг мэднэ

Би гагц биеэ л үгүй, бишдийг мэднэ.

орчуулсан С.ДОНДОГ

Блуад болсон яруу найргийн тэмцээний дууль
 
Дэлхийн театрын өдөр өнөөдөр тохиож байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.