Луис Дэ Гонгора

Луис Дэ Гонгора

\1561-1627\ Испанийн нэрт уянгын яруу найрагч. Испанийн уран зохиолд түлхэц үзүүлсэн хүмүүсийн нэг. Гонгоризм хэмээн нэрлэгдсэн яруу найргийн бичлэгийн загвар бүтцийг хөгжүүлсэн. Тэрээр амьд ахуйдаа ном, бүтээлээ хэвлүүлж чадаагүй. Харин өөд болсны дараа нь "Испанийн Хомер" хэмээн түүнийг хэрлэж зохиол, бүтээлийг нь хэвлүүлжээ. Түүний бүтээлд хайр сэтгэлийн уран яруу илэрхийлэл, байгалийн үзэсгэлэн хүний сэтгэлийг баясгах гайхамшиг, хайр сэтгэл бол зүрхэнд бус оюун санаанд оршдог гайхамшигт мэдрэмж гэдгийг тунхагласан байдаг.

***

Тунгаамал алтан утас адил

Шаргал үс чинь намирахуйяа

Тунгалаг болроос цацрах гэрэл

Хунгийн цагаан хүзүүнээс чинь бүрэг зээ

Тунсаг лишийн үнэрийг дарах

Улаан уруулыг чинь үзэхүйеэ

Цагаан сараанын төгс жавхлан

Ариун биеийн чинь өнгөнд дарагдах зээ

Сайхан биед чинь цогцолсон

Сараана, лишийг хагдрахаас амжиж

Цэнгэлийн дээдийг амсагтун, яарагтун

Сар жилийн урсгал чамайг минь

Сав ертөнцөд шингээхээс амжиж

Цэнгэлийн дээдийг эдлэгтүн, яарагтун.

***
 
Үлэмжийн чанар
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!