Жагдалын Лхагва

Жагдалын Лхагва

Толгодын цаана ингэ буйлна... Намрын уй сэтгэлд төрөх ч шиг. Монгол ахуйг нүүдлийн соёлыг монгол хүний төрмөл цөлх ухааныг Ж.Лхагва зохиолчийн бүтээлээс 5 мэдрэхүй таашаан хүртдэг билээ. 6 дахь мэдрэхүйд ургаж үлдээд арилдаггүй энгийн хэр нь эгэл биш байдаг түүний бүтээлээс уншигч танд...
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тогоруу сөгдөх талын худаг

Талын худаг бүхэн тэнгэр ширтэх газрын мэлмий болохоор хурмаст түүнд нүүрээ үзэж, царайгаа засдаг гэнэм. Идээ цагааныхаа дээдийг барин нүүдэл тосдог монгол заншил ундарга тасрахгүй гүн хар усанд нь шингэсэн мэт өег нүнжигтэй санагдана.

Бүртийн үүлгүй тэнгэрийн дор талын элгэнд царил дугаргаж, халуун наранд боорцог мэт шарагдан энэхүү худгийг гаргасан тэр нэгэн "зөрүүд" эрийн холч ухаанд цэн тогоруу бишрэн мөргөж, өвдөг сөгдөн усыг нь үнсэх юм.

Болжмор ундаалах шүүдэргүй талд рашаан ундрааж, нохой чулуудах юмгүй газраас авдрын чинээ чулуу гарган хаясан тэр хүний нэрийг хэнэггүй тал өвөртөө нууж, аальгүйхэн зэрэглээ уралдуулж наадах нь ур бүтээхээсээ өмнө гарынхаа үсгийг зурчих гээд байдаг хүмүүсийг ичиглэж байх шиг санагдана.

Толгодын араншин
 
“Үзэсгэлэнт” цэцгийн дэлгүүрийн үүсгэн байгуулагч Б.Чоймбол: Хүн ч, цэцэг ч үзэсгэлэнтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.