Биднийг Хавана Ривиерагийн задгай асарт өглөөний цай ууж байхад үдийн хурц наранд далайн аймшигтай давлагаа гэнэт босож далангийн өргөн чөлөөгөөр явж байсан, мөн зогсоол дээр байсан хэд хэдэн автомашиныг агаарт хийсгэн зочид буудлын хананд нааж орхилоо. Тэсрэх бодис дэлбэрсэн мэт аймшигтай дуугарч хорин давхар барилгыг тэр чигт нь доргиож, доод танхимын цонхыг яйруулжээ. Хүлээх танхимд байсан олон жуулчин тавилга, эд хогшлын хамтаар агаарт шидэгдэн, зарим нь шилний хагархайд оногдон гэмтсэн юм. Далан, зочид буудал хоёрын дундах өргөн чөлөөг даван орж ирсэн давлагаа даамай хүчтэй байсан тул доод танхимын том шилэн цонх тэсэх арга байсангүй.
Гунихыг мэддэггүй сайн дурын куба иргэд гал сөнөөгчдийн хамтаар зургаан цагийн дотор сүйрсэн эд хогшлыг янзалж, далай руу гарсан нэг хаалгыг хаан, нөгөөг нь нээж бүгдийг хуучин эмх журамд оруулав. Зогсоол дээр байсан автомашин хананд нялгадсан гэж бодсон тул эхэндээ хэн ч тэр автомашиныг анхаарсангүй. Гэвч өргөгч техник нуранги дотроос уг автомашиныг татаж гаргахад жолоочийн суудал дээр аюулгүйн бүсээ зүүсэн эмэгтэйн цогцос гарч ирэх нь тэр. Цохилт маш хүчтэй байсан тул түүнээс бүтэн яс үлдсэнгүй. Нүүр нь эрэмдэглэгдэж, өндөр өсгийт нь шаймийн, хувцас нь урагджээ. Түүний нэг хуруунд маргад нүдэн шигтгээтэй могой хэлбэртэй бөгж байх аж. Тэр бүсгүй Португалын шинэ элчин сайдын яамны үйлчлэгч болохыг цагдаа нар тогтоожээ. Тэрээр ердөө арван тав хоногийн өмнө элчин сайдын яамны ажилтнуудын хамт Хаваннад ирж, өнөө өглөө шинэ автомашин хөлөглөн зах орохоор явж байсан аж. Энэ тухай мэдээг сониноос уншиж байхад түүний нэр надад юу ч бодогдуулсангуй, харин могой хэлбэртэй бөгж, маргад эрдэнийн нүд ямар учиртай юм бол гэж бодсоор байлаа. Бүсгүй тэр бөгжийг аль хуруундаа зүүж байсныг мэдэж чадсангүй.
Энэ чухал байсан. Учир нь, ЖИНХЭНЭ нэрийг нь хэзээ ч мэдэж авч чадаагүй энэ эмэгтэй тэр үед ихэд хачирхалтай гэгддэг байсан баруун гарынхаа долоовор хуруунд бөгж зүүдэг байсан юм биш биз гэсэн аймшигтай бодол төрж билээ. Тэр бүсгүйтэй гучин дөрвөн жилийн өмнө, Австрийн Вена хотод латин оюутнуудын цайны газар чанасан төмстэй зайдас идэж, гоожуурын шар айраг ууж байхад нь танилцсан юм. Тэр өглөө би Ромоос дөнгөж ирээд байсан. Тэр дороо л онцгой сэтгэгдэл төрүүлсэн дуурийн нарийн хоолойтын гайхалтай гоё цээж, гадуур хүрмийн зах дээрх үнэгний зөөлөн сүүл, тэгээд мөнөөх могой хэлбэртэй египет бөгжийг сайн санаж байна. Гудамжны хатуу ширүүн аялгатай бүдүүн бараг кастиль хэлээр амьсгаа авахгүй ярьж байгааг нь хараад урт модон ширээн дээрх ганц австри бүсгүй юм байна гэж бодлоо. Гэвч үгүй байлаа. Колумбид мэндэлж, бараг хүүхдээрээ шахуу байхдаа хөгжим, дуурийн дуулалд суралцахаар хоёр дайны дундуур Австри явжээ. Биднийг танилцах үед тэрээр энэ хорвоо дээр гуч орчим жил тийм ч сайнгүй амьдарч, магадгүй хэзээ ч үзэсгэлэнтэй байгаагүй мэт цагаасаа эрт хөгширч эхэлсэн байлаа. Гэвч тэрээр үнэхээр гайхалтай хүн байсан. Мөн хэнээс ч илүү аймшиг төрүүлмээр.
Эвлэршгүй хоёр ертөнцийн дунд байрлалтай, эзэнт гүрний хот хэвээр байсан Вена Дэлхийн II дайны дараа хар зах болон дэлхийн тагнуулын диваажин болон хувирсан байлаа. Хэдийгээр тэрхүү газрыг дотор байгаа хүмүүстэй нь бэлэн мөнгөөр худалдаад авах мөнгө түүнд байсан ч зүгээр л гарал үүсэлдээ үнэнчээр үлдэхдээ булангийн оюутны цайны газар хооллосоор байгаа тэрхүү босуул эх орон нэгтэнд илүү тохирох өөр газрыг би төсөөлж чадахгүй байсан. Бүсгүй жинхэнэ нэрээ хэлдэггүй байсан тул хэцүү дуудлагатай герман хэлээр нь танил болсон Вена хотын латин оюутнууд түүнд Фрау Фрида гэдэг нэр бодож олсон юм. Намайг түүнтэй танилцуулав уу, үгуй юу ”Төрөлх нутаг Киндиогийн салхитай хадан хясаанаас хаа хол, огт өөр энэ ертенцөд яаж яваад орчихов?” хэмээн юу ч бодож саналгүй асуусанд тэрээр шуудхан ”Би хөлсөөр зүүдэлдэг” хэмээн хариулав. Үнэхээр түүний цорын ганц ажил нь энэ байсан. Хуучин Кальдос хотын гүйлгээ ухаантай худалдаачны арван нэгэн хүүхдийн гурав дахь нь болж мэндэлсэн тэрээр хэлд орсон цагаасаа л өглөөний цай уухаас өмнө урд шөнийн зүүдээ ярьдаг уламжлалыг тогтоосон ажээ. Зөн билгийнх нь хүчийг хамгийн ихээр тодотгон харуулдаг цаг нь энэ байсан юм. Долоон настайдаа эрэгтэй дүү нарынх нь нэг нь үерт өртөн урсаж байна хэмээн зүүдэлжээ. Мухар сүсэг ихтэй ээж нь голын усанд шумбах дуртай эрэгтэй дууг нь дахиж гол руу явахыг хоригложээ. Гэвч зүүд зөнгөө өөрийнхөөрөө тайлбарлаж сурсан Фрау Фрида ”Тэр голд живж үхнэ гэж зүүд хэлж байгаа юм биш. Зүгээр л тэр амттан идэж болохгүй гэж байгаа юм” гэжээ. Бүтэн сайны чихэр жимсгүйгээр амьдралаа төсөөлдөггүй таван настай жаалд энэ тайлбар доромжлол мэт санагджээ. Охиныхоо зөн билгийн чадварт итгэсэн эх нь уг сануулгыг хатуу гараар биелүүлж байлаа. Гэвч жаалыг ганц удаа анзааргагүй орхиход тэрээр нууцаар хатуу чихэр идэж байгаад хахаж орхижээ. Жаалыг аврах ямар ч арга байсангүй. Австрийн нийслэлийн нэгэн хахир хатуу өвөл амьдрал хэцүүдэн хүзүүгээр нь боомилох хүртэл Фрау Фрида энэхүү авьяас чадвараа ажил болгож болох юм гэж хэзээ ч бодож байсангүй. Тэгээд ”Энд амьдрахад гоё юм байна” гэж бодсон анхны байшингийн хаалгыг тогшоод ажил асуужээ. Айлын хүмүүс ”Чи юу хийж чадах юм?” хэмээн асуусанд ”Зүүдэлж чадна” хэмээн үнэнээ хэлжээ. Гэрийн эзэгтэйд өөрийгөө хүлээн зөвшөөруулж, наад захын хэрэглээг хангах багахан цалин гэхдээ тун сайн тусдаа нэг өрөө, мөн өдрийн гурван хоолоор тохиролцохын тулд хэдхэн үгээр тайлбарлахад хангалттай байсан юм. Тооцоо сайтай түрээслүүлэгч гэрийн эзэн, танхимын романтик хөгжимд дуртай гэрийн эзэгтэй, арван нэг, есөн настай хоёр хүүхэд зэрэг гэрийн бүх гишүүн айсуй хувь заяагаа мэдэхийн тулд дуртайяа чих тавин суудаг мөч нь өглөөний цайны цаг болжээ. Бүгд сүсэг бишрэлтэй, тэр тусмаа эртний мухар сүсэгт автамхай болохоор зүүдээр дамжуулан гэр бүлийн өдөр тутмын хувь заяаг тайлдаг заншилд ихээхэн дуртай болсон байлаа.
Бүсгүй ч зүүдний тайллаа сайн хийж, тэр тусмаа бодит байдал хар дарсан зүүднээс илүү аймшигтай байсан дайны он жилүүдэд тун ч мэргэн байсан билээ. Зөвхөн тэр л тухайн өдөр хэн нь, хэдэн цагаас өглөөний цай уух, хэрхэн уухыг шийддэг болсоор эцэстээ мэргэ төлгө нь тэр гэрт тушаан захирдаг цорын ганц эрх мэдэл болсон байлаа. Айл гэр дэх түүний эзэрхийлэл үнэмлэхүй болж ирж, зөөлөн амьсгалахыг хүртэл түүний харцаар шийддэг болов. Намайг Венад байхад гэрийн эзэн дөнгөж нас бараад ”Зүүдээ дуустал манай гэрийнхэнд зүүдэлж өгч байгаарай” гэсэн ганцхан болзолтойгоор түрээслүүлдэг хөрөнгийнхөө нэг хэсгийг түүнд гэрээслэн үлдээсэн байлаа.
Хэзээ ч ирээгүй мөнгийг хүлээх зуураа би Венад оюутнуудын хомс тарчиг байдлыг хуваалцаж сар гаруй хонов. Цайны газар дахь Фрау Фридагийн гэнэтийн, өгөөмөр зочлолт тарчиг оюутнуудын хувьд баяр цэнгэл болдог байлаа. Нэгэн ийм үдэш шар айрагт халамцсан тэрээр огтхон ч хойшлуулж болохгүй гэсэн царайгаар чихэнд минь шивнэв.
Өчигдер чамайг зүүдэлсэн гэдгээ хэлэх гэж энд ирлээ. Чи эндээс даруй явах ёстой, таван жилийн дотор Венад эргэж ирж болохгүй. Түүний ятгалга ихээхэн бодитой байсан тул тэр оройдоо би Ром орох сүүлчийн галт тэргэнд суулаа. Ихээхэн балмагдаж хоцорсон миний бие хожим нь хэзээ ч таньж мэдээгүй гай гамшгаас өөрийгөө амьд үлдсэн гэж тэр мөчөөс бодох болсон билээ. Би Венад буцаж очоогүй л явна.
Хаванна дахь гамшгаас өмнө Фрау Фридаг би Барселонд тун нууцлаг сэтгэгдэл төрүүлсэн санамсаргүй тохиолдлоор нэг олж харсан юм. Иргэний дайнаас хойш Пабло Неруда валпараисогийн зүг далайгаар урт аялал хийх замдаа анх удаа Испанийн газар нутагт хөл тавьсан өдөр билээ. Тэрээр бидэнтэй хамт номын дэлгүүрээр хагас өдөр ангуучилж хуудас нь шарлан салж унасан нэгэн хуучин номыг Янгон дахь консулынхаа хоёр сарын цалингаар худалдан авч портер машинд ачиж явсан юм. Тэрээр эд зүйлсийн доторх эд ангийг жаахан хүүхэд мэт сонирхохдоо бэртсэн заан шиг олон хүний дундуур явж, бүх юмыг амьдрал зохион бүтээдэг аварга оньсон тоглоом мэт харж байсан билээ.
Дахин сэргэлтийн үеийн пап ламыг ховдог, цамаан гэж боддог түүнээс өөр хүнтэй би таарч байгаагүй. Тэрээр хүсдэггүй байсан ч ширээний ард гол хүн болно. Эхнэр Матилде нь түүнд хоолны гэхээсээ илуу үсчнийх мэт энгэрэвч зүүж өгдөг нь сүмс асгаж заваарахаас сэргийлсэн ганц арга байлаа. Карвалейрас дахь тэр өдөр үнэхээр онцгой өнгөрөв. Тэрээр бүхэл бүтэн гурван хавчийг мэс засалч мэт шалмаг мөчилж идэх зуураа бусдын хоолыг нүдээрээ залгин, Галисиа нутгийн хясаа, Кантабрын хадан шийр, Аликантегийн хавч, Коста Бравагийн далайн ёроолын хорхой гээд хоол бүрээс тун ч таашаалтай бага багаар амсаж байлаа. Энэ зуураа францууд шиг зөвхөн чамин тансаг хоол ундны талаар, тэр тусмаа зүрхэндээ тээж явдаг Чилийн эртний далайн зоогийн талаар ам хуурайгүй ярина. Тэгснээ гэнэт хоол идэхээ больж, хавчны тэмтрүүлээ цэх болгосноо намуухан дуугаар надад хандан :
-Хэн нэг нь намайг араас цоо ширтээд байна гэлээ.
Би түүний мөрөн дээгүүр хартал нээрээ л тийм байлаа. Түүний ард, гурван ширээний цаана хуучин эсгий бүрх малгай өмсөж, ягаан ороолт зүүсэн аймшиггүй нэгэн эмэгтэй нэрт яруу найрагч дээр харцаа тогтоон, хоолоо удаан зажилж байлаа. Би түүнийг тэр дор нь л танив. Хөгширч, бүдүүрсэн ч долоовор хуруундаа могойтой бөгж зүүсэн тэр мөн байлаа.
Тэр Наполи хотоос Нерудатай нэг хөлөг онгоцоор ирсэн ч хитэг дээр харагдаагүй аж. Бид түүнийг ширээндээ авчирч кофе уухыг уриад яруу найрагчийг гайхшруулахын тулд зүүднийх нь тухай яриулж дөнгөлөө. Тэрээр яриаг нь тоосонгүй, зүүдний зөн совинд итгэдэггүй хэмээн шууд л хэлэв.
-3өвхеөн яруу найраг л зөн билигтэй хэмээн Неруда өгүүлэв.
Хоолны дараа би Рамблас ерген челеегеер явах хэрэгтэй болж, бусдын соноргуйгээр дурсамжаа сэргээхийн тулд Фрау Фридатай албаар ард хоцорч явлаа. Тэрээр Австрид байсан эд херенгее зараад Португалын Портод далай тэр чигээрээ, Америкийн тэнгис хуртэл харагддаг толгод дээр шилтгээн мэт байшин худалдаж аваад ажин тужин амьдарч байгаа хэмээн егуулэв. Хэдийгээр надад хэлээгуй ч тэрээр зууднээсээ зуудэнд дамжсаар Вена хотын гайхалтай эздийнхээ хамаг эд херенгийг гартаа оруулаад дууссаныг ярианаас нь ойлгож авлаа. Зууднийх нь тухайд амьдрах арга хэрэгслээс илуутэй юм байгаагуй гэж боддог байсан болохоор надад гайхалтай санагдсангуй. Уунийгээ ч туунд хэлтэл тэр тэссэнгуй инээд алдав.
-Чи ургэлж л ийм эсэргуу байх юм даа гэж надад хэллээ.
Хамт явж байсан хумуус Пабло Нерудаг Рамбла дахь Шувуудын хотхоны тотинуудтай Чилийн гудамжны хэлээр ярьж дуусахыг нь хулээн зогссон тул би дахиж юм ярьсангуй. Бид дахин ярилцаж эхлэхэд Фрау Фрида ярианы сэдвийг еерчлев.
-Нээрээ мартсанаас, чи Венад буцаж очиж болно шүү гэв. Тэгэхэд л бид танилцаад арван гурван жил болсныг мэдлээ.
-Чиний зууд хуурамч байсан ч би хэзээ ч тийшээ буцаж очихгуй. Яадаг ч байсан гэж би хариуллаа.
Гурван цагийн алдад Нерудагийн ариун дагшин удийн унтлагад нэгдэхээр би Фрау Фридагаас салж явлаа. Зарим талаараа Япон дахь цайны ёслолыг санагдуулам сурлэг бэлтгэл ажлыг хангасны дараа удийн унтлагыг манай гэрт хийв. Халуун, хуйтнийг яг тохируулахын тулд зарим цонхыг хааж, негее хэдийг нээн, нарны гэрлийг хэрэгтэй цагт, хэрэгтэй зугт тусахаар тохируулж нам гум орчин бурдуулэв. Неруда тэр дороо л зуурмэглээд, хэний ч санаанд ороогуй байхад хуухэд шиг л арван минутын дараа сэрж орхив. Дэрэн дээрх дардас хацарт нь хээлэгдсэн тэрээр сэргээн зассан танхимд орж ирээд,
-енеех зуудэлдэг эмэгтэйг зуудэллээ гэв.
-3уудээ яриач хэмээн Матилде хуслээ.
-Тэр бусгуй намайг зуудэлж байна гэж зуудэллээ.
-Борхесийн зохиол дээр л ийм юм гардаг гэж намайг хэлэхэд тэрээр гутарсан царайгаар над руу хараад,
-Энэ тухай аль хэдийнээ биччихсэн хэрэг уу? хэмээн асуулаа.
-Бичээгуй бол тэр хэзээ нэгэн цагт бичиж таарна биз. Тэр ийм ээдрээтэй зуйл бичих дуртай гэж би хариулав.
Пабло Неруда оройны зургаан цагт хелег онгоцондоо сууж, бидэнтэй салах ёс гуйцэтгээд тусдаа нэг ширээнд тухалж аваад номдоо зориулан шувуу, загас, цэцэг зурдаг ногоон бэхтэй еден узгээрээ шулэг тэрлэж гарлаа. Хелег онгоцны эхний яндан дохио дуугарахад бид Фрау Фридаг дэмий хайсаар буухынхаа алдад туунтэй жуулчдын хитэг дээр таарав. Тэрээр мен удийн унтлагаасаа денгеж сэрсэн байв.
-Би яруу найрагчийг зуудэллээ гэж хэлэхэд нь бид гайхан, байж ядахдаа зуудээ яриадах хэмээн шавдуулав.
-Тэр намайг зуудэлж байна гэж зуудэллээ. Чи юу хусээ вэ? Заримдаа энэ олон зуудэн дундуур бодит амьдралтай огт авцалдахгуй зуйл ороод ирдэг гэхэд нь гайхаж балмагдсан би яах учраа мэдэхээ болив.
Хавана Ривиера зочид буудалд болсон гай гамшгийн уеэр амь насаа алдсан эмэгтэйн могой хэлбэртэй бегжийг олж харах хуртэл би сонирхож асуусангуй, дахиж ч уулзаагуй байсан билээ. Харин хэдэн сарын дараа нэгэн дипломат хулээн авалт дээр Португалын элчин сайдтай таарахдаа бусгуйн талаар асуух хуслээ тэвчиж дийлсэнгуй. Элчин сайд ихэд дуртай ярьж, туунийг гайхан биширдэг байснаа егуулэв.
-Тэр ямар ер бусын эмэгтэй байсныг та тесеелех ч угуй. Та тууний талаар егууллэг бичих хуслээ дийлэхгуй л болов уу гэж тэр хэлээд цааш нь гайхалтай зүйлсийн талаар нарийн ширийн зүйл ярьсан ч надад эцсийн дүгнэлт хийх завдал гаргаж өгсөнгүй.
-Тухайлбал тэр яг юу хийдэг байсан юм бэ? гэж би сайдаас асуутал
-Юу ч биш. Зүгээр л зүүдэлдэг байсан хэмээн урамгүйхэн хариулж билээ.